АНУ-ын гурван мужид хэт халууны улмаас зургаан хүн амиа алдаад байгаа тухай "CBS" суваг мэдээлжээ. Тус ТВ компанийн мэдээгээр Мэрилэнд мужид дөрвөн хүн, Аризон ба Арканзас мужуудад тус бүр нэг хүн хэт халууныг даалгүй өөд болсон.
Агаарын температур сүүлийн хэдэн өдрийн турш +30 градус хүртэл халж байгаа Нью-Йорк хотод хэт халуунаас болоод онц байдал зарлаад байгаа. Улмаар хэт халуунд зовж шаналсан хотын оршин суугчдад бага ч болов тус болох үүднээс тусгай төв 500 -г нээн ажиллуулж байна. Таагүй үр дагавраас сэргийлэхийн тулд спортын хэд хэдэн арга хэмжээг түр хойшлуулсан. Олон нийтийн бассейнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа.
Америкийн олон мужийг нөмрөөд буй хэт халууны давалгаа нь Миннеаполис (Миннесота муж), Сент-Луис (Миссури муж), Чикаго ( Иллинойс муж), Кливленд (Огайо муж), Роли (ХойдКаролина муж), Бостон (Массачусетс муж), Филадельфи (Пенсильвани муж),Вашингтон зэрэг хотуудыг нөмрөх тухай АНУ-ын Үндэсний цаг агаарын алба анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна