Энэтхэгт "гурван" толгойтой хүүхэд төрсөн тухай "The Sun" сонин мэдээлж байна.Энэ хүүхэд Энэтхэгийн Уттар-Прадеш мужид төржээ. Эхийн хэвлийд уураг, тархи, гавлын яс нь бүрэлдэх явцад тархины тал хэсэг нь гавлын ясны гадна гарч бүрэлддэг энцефалоцеле нэртэй тун ховор эмгэг үүссэн гэж оношлоод байгаа аж. Үүнээс болоод хүүхдийн дагзан дээр ахин хоёр толгой үүссэн мэт харагддаг болсон байна.Хүүхдийн эхийг хөл хүнд үед нь ажиглалт хийхэд ямар нэг хүндрэл ажиглагдаагүй аж. Эмч энэ тухайд "Энэ бол тун ховор өвчин. Хүүхдийн бие бүрэн бүрэлдэж амжаагүй байна. Бид МРТ-д хараад хагалгаа хийж илүү "толгой"-уудыг авна" гэжээ.Үүнээс өмнө, гуравдугаар сард Энэтхэгт дээрх хүүхэдтэй адил оноштой төрсөн нярайг амьдаар нь оршуулсан байхыг олж бөөн хэрэг мандаж байсан юм. Энцефалоцелегийн улмаас хоёр толгойтой гэж яригдах болсон хүүхдийг оршуулсны дараагаар оршуулгын газрын ажилтнууд булшнаас хүүхэд уйлах чимээ сонсоод холбогдох газруудад мэдээлснээр хүүхдийг эмнэлэгт хүргэн яаралтай арга хэмжээ авсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна