Украйнд өнгөрсөн ням гарагт парламентын сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүн гарахад таван намд 5 хувийн босгыг давснаар Украйны парламент буюу Радад суудал авахаар болсон байна. Эдгээрээс Ерөнхийлөгч Зеленскийг дэмжигч "Ард түмний зарц" нам 43 хувийн саналтай, В.Медведчукийн "Амьдралын төлөөх сөрөг хүчний платформ" хөдөлгөөн 11,5 хувийн санал, экс Ерөнхийлөгч Порошенкогийн "Европын эв нэгдэл" нам 8,9 хувийн санал, экс Ерөнхий сайд Ю.Тимощенкогийгийн "Батькивщина" нам 7,6 хувийн санал, "Эльзагийн далай" бүлэг 6,3 хувийн саналыг тус тус авчээ. Ингэснээр шинэхэн Ерөнхийлөгч Зеленскийг алхам тутамд нь эсэргүүцэн саад хийж байсан хуучин Рада үгүй болсон төдийгүй түүнийг дэмжигчид дийлэнх олох болсон тул цаашдын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд илүү хялбар болж байна гэдэгт шинжээчид санал нийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна