Их Британийн хүүхэд бичиж лонхонд хийсэн зурвасыг 50 жилийн дараа Австралийн далайн эрэг орчмын элснээс олсон тухай "Daily Mail" сонин мэдээлсэн байна.50 жилийн тэртээ 13 настай байсан Пол Гилмор гэдэг хүү эцэг эхийн хамт Английн Саутгемптон боомтоос Австралийн Мельбурн орохоор гарахаар аяллын усан онгоцонд суусан байна. Аяллын явцад буюу 1969 оны арваннэгдүгээр сарын 17-нд Гилмор нь найз болох хүсэлт, гэрийн хаягаа бичсэн зурвасыг "Кока-Кола"-ны лонхонд хийн Энэтхэгийн далайд шиджээ. Гэтэл 50 жилийн дараа Австралид амьдардаг Жиа Эллиот нэртэй хүү авын хамт загасанд явахдаа элсэнд тээглэсэн ер бусын лонх байхыг олсон байна. Ингэснээрээ лонх нь 50 жилийн хугацаанд 3700 км зам туулсан байна.
Эллиот хүүгийн гэр бүл олсон зурвасын эзнийг олохоор олон нийтийн сүлжээнд мэдээлэл өгөхөд АВС-ийн сэтгүүлчид эрэлд нэгджээ. Үүний үр дүнд зурвасыг бичсэн Полын дүү Энни Кросслендтэй холбогдож чаджээ. Энни нь түүний захидлыг энэ олон жилийн дараа хүн олсон гэдгийг ах нь олж мэдэхдээ их баярлана гээд "Цаадах чинь усанд зургаан ширхэг ийм захидал шидсэн юм. Тэднээс ганц нь ч гэсэн бүтэн үлдсэн тун сайн зүйл" гэжээ. Зурвасыг бичсэн Пол Гилмор нь сэтгүүлчдийн ирэх үеэр Балтын тэнгис рүү аялахаар яваад гэртээ байхгүй байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна