Индонезийн Зүүн Яваа мужид алба хаадаг илүүдэл жинтэй цагдаа нарыг тураах дамжаанд явуулсан талаар "The Jakarta Post" сонин мэдээлжээ. Арав хоног үргэлжлэх хичээлийн үеэр илүүдэл жинтэй 50 цагдаатай мэргэжлийн фитнес зааварлагч, сэтгэл зүйн эмч, хоол зүйч судлаач нар ажиллах юм байна. Тэдний удирдлага дор цагдаа нар усанд сэлж, гүйлт ба аэробикаар хичээллэх төдийгүй сэтгэл зүйч эмчээс сэтгэл зүйн зөвлөгөө авна. Ингэснээр цагдаагийн ажилтнууд илүү түргэн шуурхай илүү авхаалж самбаатай болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна