БНХАУ, Сингапурын гаалийн ажилтнууд хамтарсан ажиллагаа явуулж 8,8 тонн зааны соёо хураан авч, 12 сэжигтнийг саатуулсан тухай Хятадын Гаалийн Ерөнхий газар мэдээлснийг "Синьхуа" агентлаг уламжилсан байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Хятад ба Сингапурын гаалийн албад анх удаагаа хамтран ажилласан нь энэ аж.
Хятадын гаалийнхан Наньин, Харбин, Гуанжоу хотуудаас 12 сэжигтнийг баривчилсан байна. Гэмт этгээдүүд Африкт ховор амьтдын соёо, яс зэргийг удаан хугацаанд худалдан авч цуглуулаад дараа нь контейнерт нуун далайгаар Хятад руу оруулж ирдэг байсан аж. Хятад нь 2019 оноос эхлэн гадаадын хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажиллах болж, олон тооны хууль бус бараа илрүүлэн хураасан. Тухайлбал, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Сингапур, Вьетнам, Хонконгийн гаалийнхан зааны соёо 11 тонн, шоргоолж идэгч 59,8 тонн, хирсний эвэр 95,5 кг-ыг хураан аваад байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна