ДЭМБ: 2030-2050 ОНД ХЭТ ХАЛУУНЫ УЛМААС ЖИЛ БҮР 38 МЯНГАН ХҮН АМИА АЛДАНА

Өнөрцэцэг
2019/07/25

Австрали, Европ, Америкийн судлаачид 2031-2080 оны хооронд 20 орны 412 гаруй засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэт халалтаас үүдэлтэй нас барагсдын тоог урьдчилан тооцоолох загвар гаргасан байна. Хүлэмжийн хийн ялгарлын түвшин болон судалгаанд хамрагдсан бүс нутгийн хүн амын нягтрал хэр байх, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх болон дасан зохицох стратеги хэрэгжүүлсэн байдал зэргээс хамааралтайгаар хэт халалтаас үүдэлтэй нас баралтын тоо ирээдүйд нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Монаш их сургуулийн Байгаль орчны эпидемиологи болон биостатистикийн дэд профессор Гуо Юуминг"Сүүлийн үед дэлхийн олон оронд хэт халалт болж, үүнээс үүдэн олон хүн нас барж байгаа нь энэ талаар судлах хэрэгтэйг анхааруулж байна. Хэрвээ бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон үүнд дасан зохицох арга зам олохгүй бол ирээдүйд хэт халалтаас үүдэлтэй нас баралт өснө" гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030-2050 онд хэт халууны улмаас жил бүр 38 мянган хүн амиа алдана гэж тооцоолсон. Дэлхийн бүс нутгуудаас хойд Хятадын тал газарт (The North China Plain) энэ гамшиг хамгийн хүнд тусах гэнэ. 2100 он гэхэд 400 сая хүн оршин суудаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох энэ хэсэгт цельсийн 35 хэмээс дээш халж, иргэдийн амь насанд аюул учруулах төлөвтэй байгаа аж. Ази, Африк, Латин Америкт нийтдээ 1.1 тэрбум хүн санхүүгийн боломжгүйгээс сэрүүцүүлэгч (air condition- er), хөргөгч бүхий орчинд амьдарч чадахгүй байгааг өөр нэг судалгааны тоо баримт мөн харуулжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 14 минутын өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 1 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 1 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 3 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 3 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 5 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 5 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 7 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 7 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 8 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 19 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 22 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 23 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 23 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн Өчигдөр
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ Өчигдөр