Филиппиний Котабато мужийн Кидапавн хотод гэр сахиж байсан хоёр нохой үхлийн аюулт наж могойтой тулалдаг хүүхдийн амийг аварсан тухай бичлэгийг "Daily Mail" харуулсан байна.Бичлэг дээр айлын хашаа руу наж могой мөлхөн орж ирэхэд гэрийг сахиж байсан хоёр нохой дайрч хөөж байгаа нь харагдана. Хөөгдсөн могой ахин хашаа руу орж, гэрийн үүд рүү мөлхөхөд нэг нохой нь хазаж чирсээр гэрээс холдуулжээ. Гэрт нь энэ үеэр хоёр настай охин нь унтаж байсан аж. Хэрэв нохой байгаагүй бол наж могой гэрт орж охин үхлийн аюултай тулгарах байсан тухай эцэг, эх нь ярьжээ.
Могой дайрах үеэр гэрийн эзэд ажил дээрээ байсан. Орой ажил тараад ирэхэд гэрийн үйлчлэгч нь хяналтын камерын бичлэгийг үзүүлж юу болсныг ярьж өгсөн байна. Харин могойтой тулалдсан хоёр нохойны нэг нь хазуулсны дараа шархаа даалгүй үхэж, нөгөөх нь хараагүй болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна