Тажикстан улсын Исламын шашны номлогч нарын зөвлөлөөс ард иргэдэд хандан гэр бүлийг гар утасны SMS ашиглан цуцлахаас татгалзахыг уриалсан байна.Тажикстанд Исламын шашны сунна урсгалын ханаф чиглэл ноёлдог. Энэ чиглэлийн баримталдаг журам ёсоор айлын эр нөхөр нь эхнэрээсээ салахын тулд "Талак" гэж гурвантаа хэлэхэд л хангалттай. Үүнийг хилийн чанадад хөдөлмөрийн цагаачлалаар ажиллаж байгаа тажик эрэгтэйчүүд ашиглан нутагтаа үлдсэн эхнэртээ гар утсаар гурван удаа "Талак" гэсэн SMS бичээд л салах үзэгдэл сүүлийн үед нэлээд газар аваад байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна