Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан угсарч дууссан шумбагч онгоцтой танилцаж байгааг харуулсан фото зургийг тус услын мэдээллийн хэрэгслүүд түгээжээ. Энэхүү шумбагч тун удахгүй Хойд Солонгосын зүүн эргийн дагуу байлдааны эргүүл хийж эхэлнэ гэсэн байна.
Ким Жон Ун улсынхаа цэрэг стратегийн тогтоон барих чадварыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх чадвартай шумбагч завийг зохион бүтээж, угсран бэлэн болгосонд сэтгэл ихэд ханамжтай байгаагаа илэрхийлсэн гэдгийг Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлаг онцолжээ. Шинэ шумбагч завь яг ямар төрлийн зэвсэг тээх талаар Хойд Солонгосын хэвлэлүүд тодруулаагүй ч олон улсын зэвсгийн шинжээчид шумбагчийг "стратегийн тогтоон барих" гэж онцолсон тул цөмийн цэнэгт хошуутай баллистик пуужингаар зэвсэглэсэн гэж үзсэн байна.
Тэгээд ч 2016 онд Хойд Солонгос нь шумбагч онгоцноос харвах боломжтой баллистик пуужингаа амжилттай туршаад зэвсэглэлдээ авсан нь тогтоогдсон. Шумбагч онгоц баригдаж байгаа газрын хиймэл дагуулаас авсан зургийг цэргийн мэргэжилтнүүд шинжлээд тус шумбагчийг ойролцоогоор 3000 тонн усан багтаамжтай, 3-4 ширхэг цөмийн пуужин тээх чадвартай гэж дүгнээд байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна