​ТУРКИЙН ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХНИЙ ХЭСЭГ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Өнөрцэцэг
2019/07/25

Турк улсын Эрчим хүч, байгалийн баялагийн сайд Фатих Донмез нь баригдаж байгаа "Аккую" цөмийн цахилгаан станцыг Оросын "Росатом"-ын тэргүүн А.Лихачевын хамт үзэж сонирхсон тухай "AnadoluAjansı" мэдээлжээ. Сайд нь цөмийн цахилгаан станцыг угсралтын ажилтай танилцаад "Барилга угсралтын ажилд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Бид эхний блокийг 2023 онд, Турк улс байгуулагдсаны 100 жилийн ойгоор ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Цөмийн цахилгаан станцын шавыг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд тавьж байсан бол одоо барилгын ажил ихээхэн ахицтай явна. Цөмийн цахилгаан станцыг барих бүх ажил МАГАТЭ-ийн шаардлагыг хатуу баримтлан хийгдэж байгаа. Аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн системийг энэ цөмийн цахилгаан станцад суурилуулна" гэжээ. Харин барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Оросын "Росатом" компанийн тэргүүн Лихачёв нь бүх ажлыг Ерөнхийлөгч Эрдоганд амалсанчлан Туркийн компаниудын хамгийн өргөн оролцоотой гүйцэтгэж байгааг онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 57 минутын өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 1 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 2 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 3 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 3 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 6 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 6 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 7 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 8 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 10 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 22 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр