НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш нь Хойд Солонгосын баллистик пуужин харван туршсан явдалд гүнээ түгшиж байгаагаа илэрхийлжээ. Долоодугаар сарын 25-нд шилжих шөнө Хойд Солонгос нь ойрын зайн тусгалтай шинэ пуужин харваж туршсан юм. Урьдчилсан мэдээгээр хоёр пуужин харвасан гэж үзэж байгаа. Эхний пуужин нь 400 км ниссэн бол хоёр дахь нь бараг 700 км нисчээ. Хоёр пуужин 50 км-ийн өндөрт нисч байгаад Япон тэнгист унасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна