Канадын "Lotto Max" үндэсний сугалааны жек пот болох 60 сая канад долларын эзнийг өнгөрөгч бямба гарагт тодруулсан тухай зохион байгуулагч "OLG" компанийн төлөөлөгчид мэдэгдлээ. Ингэснээр 11, 15, 17, 20, 24, 25, 50 гэсэн тоо бүхий сугалааг худалдан авсан хүн 60 сая канад доллар буюу ойролцоогоор 45,5 сая америк долларын эзэн болж байна. Аз дагуулсан сугалааны эзний талаар хараахан мэдээлэл ирээгүй ч тасалбарыг Британийн Колумби мужид зарагдсан болохыг тогтоожээ.
"Lotto Max" сугалааны болзол ёсоор ялагч нь шагналын дугаар бүхий тасалбарын хамт хэн болохыг нь заасан албан ёсны бичиг баримтүзүүлэх ёстой. Хожигчийн нэрийг олон нийтэд ил болгодог. Зарим улсад их хэмжээний мөнгө хожсон хүний аюулгүй байдлыг хангах үүднээс нэрийг нь нууцалдаг бөгөөд зургийг нь ч мэдээллийн хэрэгслээр гаргадаггүй.
Канадын түүхэн дэх хамгийн том жек пот болох 64 сая канад доллар буюу 49,5 сая америк долларын сугалааг 2015 онд явуулж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна