Криптовалютын бирж дээр 4 тэрбум доллар угаасан хэрэгт сэжиглэгдэж байгаа Оросын иргэн Александр Винникээс АНУ-ын Засгийн газар 100 сая доллар нэхэмжилсэн тухай "РИА Новости" мэдээлж байна. Оросын иргэнийг Грекийн хойд нутагт амарч байхад нь АНУ-ын гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны дөрөвдүгээр сард баривчилсан юм. Түүнийг биткоин гэх мэт криптовалютаар нэрээ нууцлан арилжаа явуулдаг ВТС биржийг ажиллуулан АНУ-ын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Гэхдээ Винникийг Грекийн эрх баригчид Америкт хүлээлгэн өгөлгүй, одоо хүртэл өөрийн шоронд хорьж байгаа юм. Хэрэв түүнийг Америкт шилжүүлэн өгвөл 55 жил хорих ял оноож, олон сая долларын торгууль төлөх болно. Иймд Винник нь 2018 онд ОХУ-ын Ерөнхий прокурорын газар хандан хакерын дайралт хийсэн, бохир мөнгө их хэмжээгээр угаасан гэдгээ сайн дураар хүлээн зөвшөөрч, баривчлагдахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч Грекийн эрх баригчид Винникийг мөн л оросуудад өгсөнгүй хүлээсэн хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна