АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотод жил болгон зохиогддог сармисны наадмын үеэр үл мэдэгдэх хүн цугласан олон руу буудсан тухай "NBC News" мэдээлж байна. Ингэж гал нээсний улмаас 4 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Гэрч нар 30 орчим насны, цагаан арьстан эрэгтэй хүн винтов буугаар тал бүр рүү замбараагүй буудаж байсан гэж мэдүүлэг өгсөн байна.
Америкт ийм төрлийн хэрэг ойр ойрхон гардаг. Энэ сарын 28-нд гэхэд л Нью-Йорк хотод хүүхдийн тоглоомын талбай дээр буудалцаан болсны улмаас 1 хүн алагдаж, 15 хүн шархадсан хэрэг гарсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна