Узбекистаны иргэн 14 хэсэг болгон цутгасан нийт 434 грамм алтыг залгин Ташкент хотын нисэх буудлаар дамжин гарах гэж яваад баригдсан тухай тус улсын Гаалийн хорооны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тухайн этгээдийг алт залгисан байсныг сканнер төхөөрөмжөөр илрүүлсэн бөгөөд түүний залгисан алтыг хар зах дээр 17 мянган доллар хүрнэ гэж үнэлсэн байна. Үүнээс өмнө Энэтхэгийн Нью-Дели хотын нисэх буудал дээр гаалийн ажилтнууд Саудын Аравиас 4,4 кг алт хууль бусаар оруулахыг завдсан Туркмений 4 иргэнийг саатуулсан хэрэг гарч байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна