НОСК-иас түрээсийн 972 орон сууцны бүртгэл явуулж байгаа. Харин багш нарын төлөөлөл гэх хэсэг багш 200 квот өгөхийг шаардан өчигдөр НЗДТГ-ын үүдэнд өлсгөлөн зарласан. Харин НЗДТГ-ын зүгээс "972 орон сууцны 200-г нь зөвхөн багш нарт олгох боломжгүй. Иргэн бүр найман төрлийн аль нэгийг сонгон бүртгүүлж, хамрагдах боломжтой" гэсэн тайлбарыг хэлсэн юм.
Багш нар өлсгөлөнгөө зогсоосон бөгөөд "200 квотыг багш нарт олгохоор болсон тул өлсгөлөнгөө зогсоосон" гэх мэдээлэл гарч байна. Харин энэ мэдээллийг НЗДТГ-аас үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, багш нарын төлөөллийн ирүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна