Өнгөрсөн өдрүүдэд Японд хэт халуун болж байгаагаас 400 гаруй хүн "наранд цохиулан" эмнэлэгт хүргэгдсэн тухай "Киодо" агентлаг мэдээлж байна.Зөвхөн Токиогийн эмнэлгүүдэд л гэхэд 121 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Аити, Канагава мужуудад бас олон арван хүн хүн хэт халуунд бие нь муудан эмнэлэгт хүргэгджээ.Японы цаг агаарын агентлагийн мэдээгээр тус улсын хэд хэдэн бүс нутагт агаарын температур +35 градус хүрч халсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна