Бразилын Пара мужид байрлах шоронд үймээн дэгдсэн нь багаар бодож 52 хүний аминд хүрээд байгаа тухай "BBC News" мэдээлж байна. Шоронд хоригдож байсан дээрмийн хоёр бүлэглэлийн гишүүдийн дунд маргаан дэгдсэний улмаас үймээн дэгджээ.Үймээн бараг таван гаруй үргэлжлэх зуур дээрмийн бүлэглэлийн гишүүд нэгнээ аймшигтай хэрцгийгээр хөнөөж амжсан байна. Тухайлбал, 16 хүнийг толгойг нь тасдан хороосон байх юм. Үймээний явцад түймэр гарч, утаанд нь угаартан олон арван хүн амиа алдсан байна.Бразилын шоронд дээрмийн бүлэглэлүүдийн хооронд энэ мэт зодоон, хэрцгийлэл гарах нь түгээмэл үзэгдэл гэж болно. Жишээлбэл, өнгөрөгч тавдугаар сард Манаус хотод байрладаг дөрвөн хорих газар нэг өдөр үймээн дэгдэж 40 хүн алагдсан хэрэг гарч байсан. Бразил нь хорих газар ял эдэлж байгаа хэрэгтнүүдийн тоогоор дэлхийд гуравдугаарт ордог, 700 мянган хүн хоригдож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна