Америкийн Мэрилэнд мужид амьдардаг хижээл насны хос зөв совиндоо итгээд 50 мянган доллар хожсон тухай "UPI" агентлаг мэдээлж байна. Эхнэр нөхөр хоёр сугалаагаар мөнгө хожвол юунд зарцуулах тухай ярилцаж байж. Гэтэл тэр хоёрын алга нь зэрэг маш их загатнасан байна.
Үүнийг хоёулаа дээрээс явуулж байгаа дохио, сайны совин гэж үзжээ. Улмаар маргааш нь нөхөр нь дэлгүүр орж, хусч арилгадаг сугалааны тасалбар авч эхнэрээ бэлэглэсэн байна. Эхнэр нь тасалбарыг хустал 50 мянган доллар хожсон тухай бичиг гараад ирж.
Хижээл насны насны хосууд хожсон мөнгөөрөө өрөө дараад, хамтдаа амралтад явахаар болсон байна. Үүнээс өмнө, нэгдүгээр сард Мэрилэнд мужид амьдардаг сугалаа авах дуртай нэгэн ойр дотнын хүмүүсийнхээ төрсөн өдрийг бичвэл аз дагуулна гэж үзээд нэг өдрийн дотор гурван удаа жек пот хожсон тохиолдол гарч байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна