Улаанбаатарт бүрхсэн их хэмжээний утаа нь ОХУ-ын Сибирьт гарсан түймрийн утаа болохыг ОБЕГ-аас мэдээлж байна. Тодруулбал, манай улсаас 700 орчим км-ийн зайд, Байгаль далайн цаана Сибирьт их хэмжээний ой хээрийн түймэр гараад байгаа аж. Уржигдраас түймрийн утаа манай улсад ажиглагдаж эхэлсэн бөгөөд Хөвсгөл Булган, Төв, Улаанбаатарт түймрийн утаа тархжээ. Ингэхдээ салхины чиглэл агаарын урсгалаас үүдэн утаа орж ирж байгааг хэлж байна. Харин ОХУ, манай улсын хил дагуу түймэр байхгүй гэлээ.
Он гарсаар ОХУ-н талаас манай улсад таван удаагийн ой хээрийн түймэр хил давж орж ирснийг тухай бүрт унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна