Индонези нь лалын шашинт улс бөгөөд шашны дэг жаягийг ягштал мөрддөг. Хэдхэн өдрийн өмнө тус улсад хурим хийхээс өмнө бэлгийн харилцаанд орсон хосуудыг олны өмнө 100 удаа ташуурдан шийтгэсэн явдал гарч өрнөдийн хүний эрхийг хамгаалагчдын уурыг ихэд хүргэжээ.
Индонезийн Ачех мужид цэнгэлдэх хүрээлэнд тусгайлан цуглуулан олны өмнө 22 настай эмэгтэйг болон өөр хоёр хүнийг гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орсон гэж тус бүр 100 удаа ташуурдсан байна. Индонезид мөрийтэй тоглосон, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орсон, согтууруулах ундаа уусан, гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орсон хүмүүсийг олны нүдэн дээр ташуурдаж шийтгэдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна