УАА 99 99, 88 88, 11 11 ДУГААРУУД 25-28 САЯД ХҮРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Монголчууд тоог бэлэгшээж, ижил тоонд ач холбогдол өгөх нь бий. Тиймээс автомашины дугаар, гар утасны дугаартаа их ач холбогдол өгдөг.

Автомашины УАА гэх шинэ сери задраад удаагүй байна. Харин ижил тоотой, "азын" гэж иргэдийн нэрлэдэг дугаарууд аль хэдийн ченжүүдийн гарт очжээ. Тодруулбал, 99 99, 88 88, 11 11 гэх дугааруудыг зарна хэмээн нийгмийн сүлжэээнд зар байршуулсан байна. Энэ дагуу 9906 22... утасны дугаартай иргэнтэй холбогдон тодруулахад "Надад байх эрхийнхээ хүрээнд энэ гурван дугаарыг авсан юм. Ямар машинд авахаас шалтгаалж 25-28 сая төгрөгөөр худалдана. Шинээр орж ирсэн машинд бол 25 саяар, хуучин машинд авах бол 28 сая төгрөгөөр худалдана" гэсэн юм.

Уг нь иргэн автомашиндаа дугаар авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны сайт руу хандаж, аль ч дугаарыг захиалан авах боломжтой. Харин "азын" гэх энэ дугааруудыг ямар замаар ченжийн гарт очсон нь сонирхолтой.

99 99, 88 88 улсын дугаарууд одоогоор приус маркийн автомашинд байгаа бол 11 11 гэх улсын дугаар АТҮТ-ийн захиалгын санд ч орж ирээгүй, хүлээлгийн горимд байгаа юм. Ийм үед тухайн дугаарыг зарах нь тодорхой байгаа нь "азын" дугаарууд ченжийн гарт очиход АТҮТ-ийн ажилтнууд нөлөөлж байж болох үндэслэлүүд үүсч байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 10 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 12 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 12 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 13 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 13 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 14 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 18 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 18 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр