Долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарын дөрвөн хурууг цавчиж тасалсан хэрэг гарсан.
Тэгвэл дээрх хэргийг СБД-ийн прокурорын газраас Г.Чинтөрд /нагац дүүгийнхээ дөрвөн хурууг тасалсан этгээд/ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.08.01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна