Америкийн Кентакки мужийн Манчестер хотод амьдардаг жаал "Facebook"-ээр тархаад байгаа шинэ челенжнийн золиос болж, гуравдугаар зэргийг түлэгдэлт авсан тухай "New York Post" сонин мэдээлж байна. Америкт хүүхдүүдийн дунд "Hot Water Challenge" нэртэй флэшмоб газар аваад байгаа.
Билл Оливер гэдэг 11 настай жаалыг найзындаа унтаж байтал найз нь буцлам халуун ус дээрээс нь асгасны улмаас хүзүү, мөр, гар нь түлэгдсэн байна. Биллийн найз нь "Hot Water Challenge" челенжэнд оролцон лайк авахын тулд ийм үйлдэл хийсэн гэжээ. Цагдаа нар найзынхаа дээрээс буцлам ус асгасан жаалын ээжийг эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлээгүй гэсэн үндэслэлээр түр саатуулаад байгаа аж.
"Hot Water Challenge" челенжийн оролцогчид нь өөрийн эсвэл өрөөлийн дээрээс буцлам ус асгаж эсвэл хуванцар соруулаар буцлам ус сорж ууж байгаагаа харуулах ёстой юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна