НИСДЭГ ТАВЦАНГААР ЛА МАНШ ХООЛОЙГ ДАВЛАА

Н.Мижидмаа
2019/08/05

Францын зохион бүтээгч Франки Запата нь хоёр дахь удаагийн оролдлогоороо Ла Манш хоолойг давж амжилттай ниссэн тухай "РИА Новости" агентлаг мэдээлж байна. Нислэг 20 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хооронд Запата 35 км замыг туулан амжилттай газарджээ.

Үүнээс өмнө долоодугаар сарын 25-нд Запата эхний удаад Ла Манш хоолойн дээгүүр нисэх оролдлого хийхэд замын талд нисдэг тавцангийнх нь хөдөлгүүр унтарч усанд унасан. Запата нь нисдэг тавцан гэж нэрлэгдсэн төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд 2016 оноос эхлэн олон нийтэд танилцуулан янз бүрийн нислэг хийж байгаа. Анхны нислэгийг нуурын дээр хийхэд цагт 55 км-ийн хурдтайгаар 4 минут нисч байсан юм. Түүнээс хойш тавцангаа байнга сайжруулж ирсэн бөгөөд Ла Манш хоолойн дээгүүр цагт 160 км-ийн хурдтайгаар ниссэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 8 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 10 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 10 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 11 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 12 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 12 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 16 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 17 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр