Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотын нисэх буудалд хуванцар лонхтой ус худалдаалахыг хориглож байгаа тухай "CBS Los Angeles" мэдээлж байна. Нисэх буудлаас гарч байгаа хог хаягдлын хэмжээг бууруулах болон агаар мандал руу ялгарч байгаа нүүрстөрөгчийн диоксид нэртэй хортой бодисын хэмжээг багасгах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж. Хязгаарлалтыг энэ сарын 20-оос эхлэн мөрдөнө.
Нисэх буудлын удирдлага нь шинэ хоригтой холбогдуулан нисэх буудлын дотор зорчигчид цангаагаа тайлж, биедээ авч яваа олон удаагийн лонхонд ус авах боломж олгох цэвэр усны цэг зуу гаруйг байгуулсан байна. Мөн нисэх буудлын дотор хөнгөн цагаан лонх ашиглахыг зөвшөөрчээ.
Хориг нь хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд амт оруулсан хуванцар савтай содтой ус, амт оруулсан цэвэр усыг зарахыг зөвшөөрөх бол хоёр дахь шатанд бүх төрлийн хуванцар савтай шингэнийг хорих аж.
Хуванцар нь байгальд бүрэн задартлаа 100-300 жил болдог, задрах явцдаа олон төрлийн хортой бодис ялгаруулдгийг нотолсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна