Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах "Империал гоулд майнинг" компанийн алтны уурхайд 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, 2 хүн амиа алджээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан 2 ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж уг осол эндэгдлийг гаргасан байна. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна