Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр буюу 05-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд малчид, ард, иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна