Алдарт "Шоушенкээс оргосон нь" кино дэлгэцэнд гарсны 25 жилийн ойг тохиолдуулан тус кинонд гардаг 200 настай царс модыг дурсгал болгон хөрөөдсөн тухай "TMZ" мэдээлж байна.
Хөрөөдсөн хэсэг болгон дээр киноны дүрийн хөрөг ба хэлсэн алдарт үгийг нь сийлсэн байна. Дурсгалын хэсгүүдийг гол дүрийг бүтээсэн Тим Роббинс, Морган Фримен, найруулагч Фрэнк Дарабонт зэрэг хүмүүст өгөх аж.
Кинонд гарсны дараа жуулчдын очих дуртай үзмэр болж хувирсан царс модыг 2017 онд талбайн эзэн Лукас нь унагасан байдаг. Хүчтэй салхины улмаас хөгшин мод хүнд гэмтсэн тул ийм шийдвэр гаргасан аж. 2016 онд хүчтэй салхин мод хугарсан байдаг.
1994 онд "Шоушенкээс оргосон нь" кино дэлгэцэд гарснаас хойш царс модыг үзэж сонирхохоор олон зуун жуулчид ирдэг болжээ. Киноны үйл явдал ёсоор гол дүр Энди Дюфрейн нь найз Рэддээ зориулсан илгээмжийн энэ модны хажууд нуудаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна