Б.ЭНХЗАЯА: ХАРШИЛ НЬ УДАМШДАГ ӨВЧИН

Н.Мижидмаа
2019/08/06

Зуны улирал дундаа орж буй энэ үед иргэдийн гол санаа зовних асуудлуудын нэг бол харшил байдаг. Тэгвэл энэхүү өвчнийг хэрхэн даамжруулж, сэдрээхгүй байх талаар харшлын эмч Б.Энхзаяагийн зөвлөгөөг хүргэж байна. Хэрэв та ямар нэгэн зүйлд харшилтай бол анхаарлаа хандуулаарай.

"Харшил" гэдгийг шинжлэх ухааных нь үүднээс тайлбарлавал?

-Харшил гэдэг нь хүний эд эрхтэн аливаа нэгэн зүйлийг хэт мэдрэгээр хүлээж авч байна гэсэн үг. Дархлаа тогтолцоо нь нян болон вирусийн эсрэг ажиллаж хүнийг аливаа өвчин үүсгэгчээс хамгаалах үүрэгтэй. Гэтэл ургамлын тоос, гэрийн тоос зэргийн эсрэг хэт мэдрэгээр ажиллаад байгааг харшил гэдэг ба энэ нь хүний дархлаа зохицуулалтанд өөрчлөлт орсон гэсэн үг.

Бүрэн эмчлэгддэг үү?

-Харшлын үед хүний дархлаа зохицуулагад генийн түвшинд өөрчлөлт гарсан байдаг учраас 100 хувь бүрэн эдгэх боломжгүй. Харшилтай өвчтөн мэргэжлийн эмчид хандаж харшилтай зүйлээ тодорхойлуулж, харшлаасаа зайлсхийх зөвлөгөө авч амьдралдаа хэрэгжүүлсэнээр зовиургүй байх боломжтой.

Харшил удамшдаг уу?

-Харшил нь удамшимтгай өвчин. Эцэг эхээс удамшсан харшламтгай чанар нь хүүхэд харшлын өвчнөөр өвдөх суурь болдог. Сүүлийн үеийн олон судалгаанууд ч үүнийг баталсаар байна. Эцэг эхийн аль нэг нь харшилтай бол нийт хүүхдүүдийнх нь 50 хувь нь харшилтай болно гэсэн судалгаа байдаг. Ээж аав хоёр нь хоёулаа харшилтай байвал дөрвөн хүүхдийн гурав нь амьдралынхаа туршид аль нэг харшлын өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай.

Харшлын ямар хэлбэрүүд байдаг вэ?

-Аль эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас нь хамааруулж амьсгалын замын болон арьсны харшил гэж 2 ангилдаг. Амьсгалын замын харшлаас хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь харшлын ринит бөгөөд харшлын ринитийг байнгын болон улирлын гэж хоёр ангилдаг. Байнгын харшлын ринитийн үед харшил үүсгэгч нь амьтны үс, ноос, гэрийн тоос, мөөгөнцөр зэрэг байдаг бол улирлын харшилын ринит салхиар тоос хүртдэг ургамлууд байдаг. Улирлын харшлын ринит нь зөвхөн зундаа хамар, нүд загатнах, улайх, угсруулаад олон найтаалгах, хамар битүүрэх, хамраас усархаг шингэн ялгадас гарах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

Хамгийн их хэмжээгээр зонхилон тохиолдолж буй харшлын хувьд?

-Хамгийн их тохиолдож байгаа нь амьсгалын замын харшил энэ дундаа ургамлын тоосны харшил их байна. Сүүлийн үед хүнсний болон эмийн харшил ихэсч байна. Энэ нь хүмүүсийн хоол хүнсний болон эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Манай оронд ихэнх эмийг жоргүй олгодог, дурын эмийн сангаас зовиураа хэлээд эм зүйчийн зөвлөсөн үнэтэй эмийг авч уудаг. Эмийн замбараагүй хэрэглээ нь эргээд эмийн харшилыг ихэсгэж байна. Эмийн харшил нь арьсны хүнд хэлбэрийн урвалуудаар эсвэл харшлын шокоор илэрдэг.

Зуны улиралд хүмүүс ямар төрлийн ургамалын харшилд өртөмтгий байдаг вэ?

-Манай оронд харшил өгдөг ургамлуудаас шарилж, лууль нь харшил төрөгч болох чадвараар хамгийн өндөр учир ихэнхи хүмүүсийн харшил эдгээр ургамлуудын тоосоо гөвдөг цаг болох 7 сарын дунд үеэс 8 сарын сүүлч хүртэл хөдөлдөг. Иймд байгууллага, айл өрхүүд орчныхоо шарилж, луулийг жил бүрийн 7-р сарын эхний 7 хоногт багтаан тайрч, устгах хэрэгтэй. Ингэснээр тухайн жилийн харшлын сэдрэлийг бага ч болов бууруулна. Мөн 4 сарын сүүлчээс- 5 сар дуустал модлог ургамал, 5-7 сард үет ургамалууд тоосоо гөвдөг.

Улиас модны цагаан хөвөн харшилд нөлөө үзүүлэх үү?

-4 сарын сүүлчээс 6 сарын сүүлч хүртэл модлог ургамлууд тоосоо гөвдөг бөгөөд улиас мод нь манай оронд зонхилон харшил үүсгэж байгаа ургамлуудын нэг. Улиас мод эр, эм гэсэн 2 төрөлтэй. Эр улиас 5-р сарын эхээр цэцэглэж, 1-3 хоногт агаарт тоосоо гөвдөг. Энэ нь нүдэнд харагдахгүйгээр агаарт ихээр тархаж, харшил үүсгэдэг. Гэтэл хүмүүс эм улиасны цэцгийн үр буюу хөвөнг харшил үүсгэдэг гэж буруутгадаг.Эм улиасны цагаан хөвөн нь харшил үүсгэдэггүй ч харшлыг сэдрээх хүчин зүйл болдог.

Хамрын ханиадны үед хамар загатнах ч юм уу харшилтай төстэй шинж тэмдгүүд илэрдэг. Үүнийг харшилтай андуурах тохиолдол байдаг?

- Харшил нь угсруулаад олон найтаах, хамар, нүд загатнах, хамраас шингэн ялгадас гарах, нүд загатнах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.Ханиад, томууны үед хамраас шингэн нус гоожих, найтаалгах зэрэг харшил төст шинж тэмдэг илэрдэг. Ийм үед мэргэжлийн эмчид үзүүлж ялган оношилгоо хийлгэх шаардлагатай.

Харшилтай иргэдийн хувьд хэдэн насныхан голдуу хандаж байна?

-Харшлын өвчнүүд жилээс жилд залуужиж байна. Аль ч насны хүмүүс харшлаар өвчилж болно. Өмнө нь дунд насны иргэд голдуу харшлаар өвчлөмтхий байсан бол сүүлийн үед бага насны хүүхдүүд ихээр өртөмтгий болж байна.

Харшил юунаас үүдэж сэдэрдэг вэ?

-Шууд харшилтай зүйлтэйгээ хавьтах, ойртоход харшил сэдэрдэг. Амьсгалын замын өвчин буюу ханиад томуугаар өвчлөх, хурц үнэртэй зүйлс болох будаг, утаа, янз бүрийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд үнэртэх нь харшлыг сэдрээх хүчин зүйл болдог. Мөн дизель хөдөлгүүртэй машины утаа, ил задгай зуухнууд нь харшлыг сэдрээдэг учраас харшилтай хүмүүс ийм орчноос аль болох зайлсхийж байх хэрэгтэй. Харшил төрүүлэгчийнхээ нөлөөнд автаагүй байсан ч дээр дурьдсан орчинд ороход харшил сэдрэх магадлалтай. Мөн харшил сэдэрчихсэн байгаа тохиолдолд дээрхи нөхцөлүүд нь зовиурыг нь улам хүндрүүлдэг учраас аль болох эдгээр орчноос зайлсхийх хэрэгтэй.

Нарны харшилтай хүмүүс энэхүү харшлаас яаж сэргийлэх хэрэгтэй вэ?

Нарны харшил нь наранд ил гарсан хэсгийн арьс загатнах, улайх, тууралт гарах зэрэг арьсны зовиураар илэрдэг. Харшил гэдэг нь харшилтай зүйлтэйгээ л хавьтахгүй байвал зовиургүй байдаг өвчин. Тиймээс нарнаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өдрийн 11-13 цагийн үед нарны хэт яагаан туяаны нөлөөлөл их байдаг учраас шууд нарны тусгалаас зайлсхийж гадаа гарахгүй байх, битүү хувцас өмсөх, шүхэр барих, нарны малгай өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Харшлын эмчилгээний үр дүнгийн хувьд?

- Хамгийн гол эмчилгээ нь харшилтай зүйлээсээ зайлсхийх тул эмчилгээний үр дүн өвчтөнөөс өөрөөс нь шалтгаална. Харшил хөдөлгөх зүйлсээсээ хол байж чадвал өвчин даамжирч, хөдлөхгүй. Харшил нэгэнт сэдэрчихсэн тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваад ямар төрлийн эм бэлдмэл хэрэглэх тухай заавар авах нь чухал. Харшил сэдэрчихсэн, зайлхийх боломжгүй тохиолдолд болон харшлын сэдрэлээс урьдчилан сэргийлж эмч нар эм зөвлөдөг. Харшлын эсрэг манайд хэрэглэж байгаа гол эм бол гистамины эсрэг эмнүүд бөгөөд энэ нь зөвхөн шинж тэмдэгийг дарангуйлах, өвчтөнг зовиургүй байлгахад чиглэгддэг.

Харшил сайн эмчлэх эм, тариа байдаг уу?

-Дэлхий нийтээр харшлын хамгийн сүүлийн үеийн эмчилгээ нь дархлаа эмчилгээ буюу харшлын вакцин болоод байна. Дархлаа эмчилгээ нь хувь хүний амьдралын чанарыг дээшлүүлж, өвчний сэдрэл болон дахилтаас урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах боломжтой эмчилгээ. Дархлаа эмчилгээ нь харшилтай өвчтөнд тухайн харшил үүсгэж буй харшил төрүүлэгчийг тодорхой заавар, схемийн дагуу эмчилгээ хийж, дархлалын тогтолцоог тэсвэртэй болгох арга юм. Жишээлбэл шарилжны харшилтай хүн шарилжнаас гаргаж авсан бэлдмэлийг удаан хугацаанд ууснаар тухайн хүн шарилжны харшлын дархлаа тэвчилтэй болно гэсэн үг. Энэ эмчилгээ 80-аас дээш хувийн үр дүнтэй байдаг. Манай Монголд энэ эмчилгээ хийгдэж байгаа.

Харшилтай хүмүүс ухаан алдаж унах байдал гардаг энэ тал дээр?

-Харшлын шокыг хэлж байх шиг байна. Ихэвчилэн хүнсний болон эмийн харшлууд нь шок болох эрсдэл өндөртэй. Яагаад гэвэл идэх болон эм, тариагаар хэрэглэх үед харшил төрүүлэгч биед өндөр тунтай ордог тул харшлын хүнд хэлбэрийн урвал өгч яаралтай эмнэлгийн тусламж авч чадахгүй тохиолдолд өвчтөн нас барах хүртэл эрсдэлтэй. Амьсгалын замын харшил нь хамар, ам, нүдний салстаар биед нэвтэрдэг учраас эм болон хүнсний харшлыг бодвол биед бага тунтай нэвтэрдэг. Тиймээс харшлын шок болох нь ховор.

Цаг, зав гаргаж зөвлөгөө өгсөнд Баярлалаа

-Баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 5 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 6 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 7 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 7 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 8 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 9 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 9 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 10 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 11 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 13 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 13 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 13 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 15 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 15 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 15 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр