Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал Д.Давааг шалгаж эхэлжээ.
Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулж, нийт 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин өгсөн гэсэн гомдол АТГ-т ирсэн байна. Улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах болж, улмаар дэслэгч генерал Д.Давааг шалгах болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна