Баян-Өлгий аймгийн цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай 2019.07.02-ны өдөр Ховд голд живж байсан иргэний амийг аврах гэж байгаад өөрөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 1989 онд төрсөн гучхан настай байсан залуугийн ард эхнэр нь 2 настай хүү, 1 сартай нярай охинтойгоо хоцорсон юм. Тэгвэл иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийнхөө амь насыг үл хайхран тэмцсэн талийгаачийн эхнэр, хоёр бяцхан хүүхдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар улсаас хоёр өрөө орон сууц өгөх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна