АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг үе үеийн Ерөнхийлөгч томилж байсан түүхтэй. Энэ ч утгаараа МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга намынхаа генсекийг томилохоор АН-ын дарга С.Эрдэнэтэй тохирсон гэдэг нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын дарга З.Энхболдыгоо чөлөөлж АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох бодолтой байгаа ч намын нөхөд нь түүнийг дотроосоо эсэргүүцэж магадгүй гэх болгоомжлол бий аж. Учир нь З.Энхболд АН-д очингуутаа хувийн тоглолт хийж, хагалан бутаргаж удирдлагуудтайгаа сөргөлдөж магадгүй гэж үзэн намынх нь гишүүд эсэргүүцэх магадлал тун өндөр байж мэдэх. Ямартаа ч З.Энхболдын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллах гэрээ нь дууссан, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн ажилллаж байгаа Ц.Тувааныг олон нийтэд танигдахгүй, сул ажиллаж байгааг намынх нь нөхөд нь шүүмжилдэг аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна