БУУДАЛЦААНААС ЭМЭЭСЭН ХҮМҮҮС ҮЙМЖ НЭГНЭЭ ГИШГЭЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/08

Нью-Йорк хотын төв талбай Таймс-скверд цугласан олон зуун хүмүүс мотоциклын яндангийн тэсрэх дууг буудалцааны чимээ гэж андууран үймэлдэн гүйж, нэгнээ гишгэлсэн талаар "New York Post" сонин мэдээлсэн байна.

Өнгөрөгч ням гарагт Америкт гурван ч удаа буудалцаа болж 20 гаруй хүн амиа алдаж, 60 орчим шархдаж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тархсан буудалцааны тухай ярианд цочирдоод байсан хүмүүс хүчтэй мотоциклын хөдөлгүүрийн цуварсан олон тэсрэлтийг чимээг буудалцаантай андууран үймсэн бололтой. Олон хүн эмх замбараагүй гүйлдэх үеэр нэг хүн гишгүүлж гэмтсэн мөн олон эцэг эхчүүд хүүхдүүдээ алдаад, дараа нь олох гэж нэлээд юм болсон тухай мэдээллийн хэрэгслүүд өгүүлсэн байна.

Наймдугаар сарын 3-нд Эл Пасо хотноо 21 настай Патрик Крузиус гэгч худалдааны төв дотор хүмүүс руу буудахад 20 хүн амиа алдсан. Хэдхэн цагийн дараа Дейтон хотод үл мэдэгдэх хүн баарны орчим гал нээж 10 хүний аминд хүрсэн. Үүний дараагаар Чикаго хотод үл мэдэгдэх этгээд тоглоомын талбайн орчим хүмүүс рүү буудаж долоон хүнийг шархдуулсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 14 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 16 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 16 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 17 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 18 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 18 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 22 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 23 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр