АМЛАЛТ Л ХЭРЭГЖИЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЛӨӨЛӨӨ


Улаанбаатараас 60 км зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, УБ-Дундговийн замын хажууд их хэмжээний нүүрс буулгаж, агуулах үүсгэж байна. Тодруулбал, Таван толгой түлш ХХК шахмал түлшний түүхий эд болох нүүрсээ Таван толгойгоос тээвэрлэн ирж, үйлдвэрийн нөөцийн агуулахаа үүсгэж байгаа юм байна. Ирэх өвөл нийслэлчүүд түүхий нүүрс түлж болохгүй, шахмал түлшээр онд орох юм. Үүний тулд 1.2 сая тонн шахмал түлш шаардлагатай бөгөөд Таван толгой түлш ХХК үйлдвэрлэж, ийнхүү түүхий эдээ нөөцөлж байгаа аж. Одоогоор 300 гаруй тонн түүхий эд нүүрс нөөцлөөд байгаагаа тус компанийн дундын бүсийн зохицуулагч н.Сосорбарам хэлсэн. Түүхий нүүрс түлэхийг хориглосон, Улаанбаатарыг утаанаас салгахаар нэг алхсан энэ бол маш том төсөл. Гэхдээ том төсөл, амлалтаа хэрэгжүүлэхийн тулд улайрч, үүний ард мөн л томоохон хохирол амсах эрсдэл байна. Тодруулбал, 560 км замд тээвэрлэгдэж буй нүүрсний тээвэр 70 тонн хүртэл жинтэй байгаа юм. 5-7 тэнхлэгтэй том оврын 100 автомашин нэг өдөрт нүүрс буулгадгийг н.Сосорбарам хэлэв. Гэтэл тухайн тээвэр явж буй 560 км зам нь 44 тоннын даацтай зам байгаа юм. Өөрөөр хэлбэл, замын даацаас 20-30 тонн илүү тээвэр хийгдэж байна. Энэ бол зам эвдрэх маш том хүчин зүйл. Үүнийг Таван толгой түлш ХХК-ийнхан дөргүй бух мэт өөрсдийнхөөрөө тайлбарлан зүтгэв. Харин ЗТХЯ-ныхан мэдэж байгаа боловч арга хэмжээ авалгүй өнөөдөрт иржээ. Учир нь энэ Засгийн газрын маш том амлалт, том төсөл "унахгүй байх" нь тэдэнд стандартаас илүү чухал байна. Уг асуудлаар ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтараас тодруулахад албан бусаар хариулахдаа "энэ асуудлыг бид мэдэж байгаа. Хяналт шалгалтыг ч үе шаттай хийсэн. Даац хэтрүүлэлт бол зам эвдрэх маш том хүчин зүйл болдог. Таван толгой түлш компанид стандартаа барьж тээвэр хийхийг сануулсан. Бас дахиад зөрчсөн юм байна. Маргааш дахиад хяналтын багийнханаа гаргана. Гэхдээ энэ бол нийслэлийг утаанаас салгах маш том ажил шүү" гэсэн юм. Уг нь Халтар сайдын хариуцсан ажил бол зам. Замаа хайрлаж хамгаалах, үүний тулд стандартаа мөрдүүлэх нь эн тэргүүний ажил нь байх ёстой. Гэтэл утаа униар, шахмал түлш, төслийг хэрэгжүүлэх гээд зам нь эвдэрч байхад нүдээ аниад суудаг байж болохгүй. Нэг ажил хийх гэж нөгөөгөө балладаг, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг ядсах эмгэн шиг байж болохгүй. Нүүрсээ уурхайгаас нь стандартаар нь Чойр хүртэл тээвэрлээд, УБ хүртэл галт тэргээр зөөвөрлөх зэрэг гарц гаргалгаанууд бий атал Өмнөговь, Дундговь- УБ-ыг холбосон 560 км замаа золионд хаяад нүдээ аничихаж болохгүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: МАН одоо боль... 3 минутын өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 6 минутын өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 10 минутын өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 1 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 1 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 2 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 3 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 3 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 3 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 4 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 5 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 5 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 5 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 5 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 20 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 21 цагийн өмнө