Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо төрийн ордны зүүн талд Хүмүүлэнгийн ухааны их сургуулийн ойролцоо газрыг Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын ерөнхий газрынхан хамгаалалтанд өчигдөр оройноос эхлээд авлаа. Чухам ямар хэрэг болсон талаар бид газар дээрээс нь мэдээллийг тодруулах гэж байна. Гурван байгууллага ажиллаж байгаагаас харахад ямар нэгэн ноцтой зүйл болсныг илтгэж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад мэдээлэлгүй байна, тодруулаад хариу өгнө гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна