Дэлхийн мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга асан Майк Тайсон допингийн сорил өгөхдөө эхнэр, хүүхдүүдийнхээ шээсийг ашигладаг байснаа "ESPN" сувагт ярьсан байна.
Тэрээр "Би эхнэрийнхээ шээсийг сорилд өгдөг байсан ч шинжилгээгээр жирэмсэн гэж гараад ирж магадгүйг эхнэр сануулсан, тэгэхээр нь хүүхдүүдийнхээ шээсийг ашигладаг болсон" гэж ярьжээ. Шинжилгээ өгөхдөө допингийн шинжилгээ авдаг офицерүүдийн өмнө бие засах бэлэн гэдгээ харуулан хиймэл бэлиг эрхтэн гаргаад офицерүүдийг буруу харах үеэр нь самбаачлан хүүхдүүдийнхээ шээсийг сорилын саванд хийдэг байсан тухайгаа бас ярьсан байна.
Өдгөө 53 нас хүрээд байгаа Майк Тайсон нь мэргэжлийн боксын хамгийн нэртэй хүндтэй холбоод "WBA", "WBC", "IBF" холбоодын бүгдийн нь аварга болж байсан. Тайсон мэргэжлийн боксын ринг дээр 50 удаа ялснаас 44-ийг нь нокаутаар авч байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна