Үндэсний их баяр наадмаар зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Допингийн эсрэг үндэсний хорооны дарга н.Сүхбатаас тодруулахад "Допингийн шинжилгээг гадаад хийлгэдэг. Энэ ажлыг бид зуучилдаг. Шинжилгээний хариу ирсэн тул хуулийн дагуу бид Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Өөр асуудлаар мэдэх зүйл алга. Допингийн дүнг зарлах нь Баяр наадам зохион байгуулах хорооны эрхийн асуудал" гэсэн тайлбар хэллээ.
Харин манай сэтгүүлч баяр наадам зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Э.Содномжамцаас тодруулахад "Допингийн эсрэг хорооноос ямар нэг бичиг ирээгүй тул мэдээлэл алга" гэсэн хариу хэллээ.
Ямар ч байсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсан нь баттай байна. Харин хариу гарсаар байтал зарлахгүй, иргэдийн дунд таамаг, маргаан үүсгэж цаг хойшлуулсаар байгаа нь хардлага дагуулж байгаа юм. Тодруулбал, допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг шантаажилж байх үндэслэл байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна