Н.БАТСУУРЬ: ДОПИНГ ИЛРЭЭГҮЙ БӨХЧҮҮД МЭДЭГЛЭЭ ХИЙЖ АРД ТҮМНИЙ ЭРГЭЛЗЭЭГ ТАЙЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/11

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тус шинжилгээний хариу гарсныг өнгөрсөн баасан гарагт Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Хуулийн дагуу сэргээшийн шинжилгээний хариуг зохион байгуулах хороо ёстой. Харин зарим эх сурвалжууд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан бөхчүүд мэдэгдэл хийж эхэлжээ.

Улсын арслан Ц.Содномдоржийн эхлүүлсэн энэхүү давалгаанд улсын арслан П.Бүрэнтөгс нэгдэж сэргээшийн шинжилгээнд хориотой бодис илрээгүй гэдгийг хэлсэн бол дөнгөж сая Улсын аварга Н.Батсуурь цахим хуудсаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Над руу баяр наадмын комиссоос наймдугаар сарын 9-нд утасдаад миний шинжилгээнд хориотой эмийн бодис илрээгүй гэдгийг хэлсэн" гэж мэдэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 1 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 1 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 3 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 4 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 5 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 5 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 21 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 22 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 23 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр