ХОНКОНГИЙН СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/12

Хонконгийн сөрөг хүчнийхэн Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Ням гарагт Хонконгийн Козуэй –бэй, Шам Шуй По дүүргүүдэд олон мянган хүн оролцсон жагсаал болж байгаа тухай орон нутгийн ТВ сувгууд мэдээлж байна. Жагсаал тайван хэлбэрээр болж, элдэв түрэмгий авир гаргахгүй байгаа тул цагдаа нар ч жагсагчдыг тараах ямар нэг арга хэмжээ аваагүй. Харин бямба гарагт болсон жагсаалын үеэр түрэмгий авир гаргасан 20 орчим идэвхтнийг цагдаа нар баривчилсан байна.

Хонконгийн цагдаагийн дарга Луи Лау нь жагсагчдын зарим нь хүчтэй лазер гэрэлтүүлэгчийг цагдаа нарын нүд рүү тусгаж байгаад буруушаасан мэдэгдэл хийж. Лазер заагчийн гэрэлд нь нүд гэмтсэн есөн цагдаа тусламж авахаар нүдний эмчид хандаад байгааг цагдаагийн дарга онцлов. Цаашид жагсагчид лазер заагч ашиглахыг цагдаа руу дайрсантай адилтган үзэж, зохих арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулжээ.

Жагсагчид нь олон мянган хүнийг царайгаар нь ялган таних чадвартай тусгай системийн ажиллагааг алдагдуулах үүднээс хүчтэй лазер бүхий чиглүүлэгч ашиглах нь элбэг болоод байгаа юм.

Үүнээс гадна Чек Лап Кок олон улсын нисэх буудалд сөрөг хүчнээс зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал тасралтгүй үргэлжилж байна. Бээжингийн бодлогыг эсэргүүцэгчид нисэх буудлын хүлээлгийн танхимд цугларч уриа хашгарч байгаа ч үйл ажиллагааг нь алдагдах үйлдэл хийхгүй байгаа аж.

Энэ зуур Хонконгийн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор Бээжин ба Вашингтон хоёрын харилцаа улам муудсаар байна. Наймдугаар сарын 10-нд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус Twitter хуудсан дээрээ "Хонконг дахь манай дипломатын талаар тараасан Хятадын албаны ёсны хариуцлагагүй мэдэгдлүүд нь аюултай болж хувирлаа. Үүнийг болиулах хэрэгтэй" гэж жиргэжээ.

Энэхүү мэдэгдэл нь Хонконгийн "Ta Kung Pao" сонинд гарсан "Гадаадын хүчний оролцоо" нэртэй нийтлэлтэй холбоотой аж. Тус нийтлэлд Хонконг дахь АНУ-ын Консулын газрын ажилтан Жулия Идэ-г эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч оюутнуудтай уулзалт хийж байгаа зургийг нийтэлсэн юм. Үүний дараагаар Хятадын Гадаад харилцааны яамны Хонконг дахь салбар АНУ-д хандан дипломат ажилтан нь эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтнүүдтэй уулзаж байгаа талаар тайлбар өгөхийг шаардсан.

Үүнээс төд удалгүй Хятадын мэдээллийн зарим хэрэгслээр уулзалт зохион байгуулсан дипломат ажилтны хувийн мэдээлэл төдийгүй хүүхдүүдийнх нь нэр, хаягийг тараасан тул Төрийн департаментын төлөөлөгч бухимдсан нь энэ аж. Хятад нь АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудыг Хонконгт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд хөндлөнгөөс оролцон дэвэргэж байна гэж удаа дараалан буруутгаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 1 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 1 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 3 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 3 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 3 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 3 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 4 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 4 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 5 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 5 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 6 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 6 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 6 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 6 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 7 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 7 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 8 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 8 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 9 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 9 цагийн өмнө