У.ХҮРЭЛСҮХ: ТОСТ ТОСОН БУМБЫН НУРУУНЫ УУРХАЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ НЬ ХИЙЛГЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/12

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцлах үүрэг өглөө. Түүнчлэн Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэв.

Тэрбээр "Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн телевизээр харсан байх, Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байна билээ. Тэд төрөөс юу ч гуйгаагүй. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх гэсэн ард түмний санаа бодол. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм. Ерөнхий сайдын хувиар би хоёр, гурван удаа энэ талаар үүрэг даалгавар өгсөн. Тэр газрыг ухаад байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөр хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ. Эх орны газар сэндийлээд, ард түмнийг уйлуулаад. Хувьдаа ашиг олох гэж УИХ-ын гишүүн болдоггүй байх.

Энэ олигархууд албан тушаалтнуудын авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болж. ЦЕГ-ын дарга аа, ТЕГ-ын дарга аа. Та бүхэн хэлэлцүүлгийн үеэр иргэд юу ярьсныг сонссон байх. Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн хэлж байсан. Энэ уул уурхайг зогсоохын төлөө явсны төлөө 3-5 саяар амыг нь барих гэж оролдсон гэж байна, тэр сумынх удирдлагууд. Улс орон даяар энэ асуудлыг ярилаа. Улаанбаатар хотод уулзалтад оролцохоор ирсэн 40 орчим хүнийг авлигдах гэж оролдсон гэж улс орон даяар, ил цагаан ярьж байна. Нүдэн дээр чинь хууль зөрчөөд, авлигын хэрэг болоод байхад яагаад шалгахгүй байна аа.

"Саутгоби" гэдэг компани чинь бичиг баримт хуурамчаар үйлдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэр гаргах ёстой. Гэтэл хуралдуулахгүй албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан. Яагаад энийг харахгүй байна аа, БОАЖ-ын сайд аа, Уул уурхайн сайд аа. Шударга ёсыг тогтоох ёстой, Тост, Тосонбумбыг улсан тусгай хэрэгцээнд авах ёстой, Байгаль орчны сайд аа. Өнөөдөр та шийдвэрээ гаргаад, АМХГ нь Тост, Тосонбумбад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрхийг цуцал, мэдэв үү. Үүрэг өглөө шүү би. Аваачаад тавьчихсан байгаа машин техникийг журамла, цагдаагийн дарга, та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд авлига өгөх гээд байгаа сумын удирдлагуудыг шалга. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол ажлаа өг" хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 8 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 10 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 10 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 11 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 11 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 12 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 16 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 17 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр