Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал эхэлсэн. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 14.30 цаг хүртэл завсарлалаа. Шүүх танхимаас Б.Хурц гарч ирэхэд сэтгүүлчид тайлбар авахаар очсон боловч ганц ч үг хэлсэнгүй. Түүнчлэн 10 гаруй том биетэй залуус хэвлэлийнхнээс хамгаалах машинд нь суулгаад явуулав. Тухайн залуус шүүх хурал эхлэхээс өмнө буюу 07.30 цаг орчимд шүүхийн гадаа ирсэн байсан бөгөөд жагсагч иргэд болон хэвлэлийнхэнтэй маргалдаж, үймээн үүсгэж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна