УНААЧАА ЗОДСОН УЯАЧ М-ЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ


Энэ сарын 8-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд болсон овооны наадамд "морийг нь түрүүлгээгүй" хэмээн 10 настай унаач хүү М-ыг зодсон уяач М-ын талаар бид наймдугаар сарын 9-нд мэдээлсэн.

Манай сайтад мэдээлэл нийтлэгдсэний дараа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хуулийн хэлтсийн дарга А.Энхбаатар "Бусдад зодуулсан тийм унаач хүү олдохгүй байна. ГССҮТ-өөс ч мэдээллийг шалгасан" гэсэн. Харин тэр өдрийн 14.00 цагаас цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн газрын хоёр ажилтан хэргийг шалгаж, гэрчүүдээс мэдээлэл цуглуулж, 10-ны өдөр уяач М-ыг өөр нэгэн наадамд очсон байхад нь баривчилжээ. Түүний хэргийг Төв аймгаас Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгаж эхэлсэн байна. М-ыг одоогоор батлан даалтад гаргаад байгаа аж.

Харин 10 настай унаач хүүг Хүүхдийн тусламжийн 108 төвийн Түр хамгаалах байранд байршуулан эмнэлгийн болон хуулийн тусламж үзүүлж байна. Хүүгийн нэр гарыг гипсдсэн, нуруу, гуянд ил харагдах шарх, хөхөрсөн сорви ихтэй байгаа аж. Хүүд шүүх эмнэлгээс үзлэг шинжилгээ хийсэн байна.

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хөдөлмөрийн мөлжлөгт автуулсан байж болох энэ хэргийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлсээр байр болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 13 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 15 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 15 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 16 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 17 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 17 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 17 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 17 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 18 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 18 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 19 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 21 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 21 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 21 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 23 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 23 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 23 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр