ХОНКОНГИЙН СӨРӨГ ХҮЧИН ИРЭХ НЯМ ГАРАГТ ХОТЫН ТӨВД ЖАГСААЛ ЯВУУЛАХАА ЗАРЛАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/14

Хонконгийн сөрөг хүчнийхэн ирэх ням гарагт хотын төв хэсэгт олон зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал явуулахаар болсноо албан ёсоор зарлажээ. Жагсаалыг зохион байгуулж буй "Хүний эрхийн төлөөх иргэний фронт" нэртэй ардчилсан үзэлтэй байгууллагаас арга хэмжээнд нь ойролцоогоор 300 мянган хүн оролцоно гэж тооцоод байгаагаа мэдэгдсэнийг "RTHK" радио станц уламжилжээ.

Жагсаалыг орон нутгийн цагаар 15 цагт Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд ажил хэргийн төв болсон хэсэгт дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Жагсаал явуулах хүсэлтийг эрх баригчдад хүргэсэн ч хараахан шийдвэр өгөөгүй байгаа аж. Гэхдээ эсэргүүцэгчид ийм зөвшөөрөл авсан аваагүй жагсаал хийх бололтой. Учир нь, өнгөрөгч ням гарагт Хонконгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах гэсэн шалтаг заан хотын дөрвөн дүүрэгт жагсаал явуулах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн ч эсэргүүцэгчид жагсаал явуулсан. Энэ жагсаалын үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 40 орчим хүн гэмтэж бэртсэн.

Энэ зуур Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө тасралтгүй үргэлжилж байна. Нисэх буудлын удирдлага нь даваа гарагт цуцлаад байсан нислэгүүдийг мягмар гараг гэхэд сэргээнэ гэж тооцолж байсан нь талаар болжээ. Үүнээс болоод мягмар гарагт 300 гаруй нислэгийг хойшлуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 1 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 1 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 3 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 4 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 6 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 6 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 8 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 10 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 10 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 22 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр