АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудсандаа Хятадын эрх баригчид Хонконг руу цэргээ явуулж байгаа тухай мэдээлсэн байна.
Тэрээр "Хятадын Засгийн газар Хонконгтой залгаа хил рүү цэргээ явуулж байгаа тухай манай тагнуулынхан мэдээлж байна. Бүгд тайван илүү тайван байж аюулгүй байдалдаа анхаарал тавих хэрэгтэй шүү" гэж жиргэжээ.
Хятадын эрх баригчид байлдааны техник нь Хонконг тийш шилжилт хөдөлгөөн хийж эхэлснийг үгүйсгээгүй ч бослого үймээнийг дарахаар бус харин төлөвлөгөөт хээрийн сургуульд оролцохоор яваа гэсэн албаны ёсны тайлбар хийжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг ба Макаогийн хэрэг хариуцсан захиргааны төлөөлөгч Ян Гуан нь наймдугаар сарын 12-нд мэдэгдэл хийхдээ "Хонкогт алан хядлагын үр соёлж эхэлсэн" гэж мэдэгдээд байсан юм.
Хонконг нь 1847 оноос 1997 оны хооронд Их Британийн колони байсан. 1997 онд "нэг улс хоёр систем" тогтолцооны хүрээнд БНХАУ-ын засаг захиргааны тусгай район болж нэгдсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна