Өнөөдөр /2019.08.14/ өглөөний 08:30 орчим Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний 2-р зам дээр 2656 дугаарт галт тэрэгний мод ачсан дөрвөн вагон унасан байна. Унасан дөрвөн вагоны хоёр нь хөндөлдөн унаснаас гадна гурван ширхэг суман шилжүүлгийг эвдэлжээ. Бид энэ талаар ТЦА-наас тодруулахад Одоогоор Төмөр зам дахь цагдаагийн газраас ослын газарт ажиллаж байгаа бөгөөд осол юунаас болж гарсан талаар тодорхойгүй байна гэлээ.Мөн ачааны вагон учраас хүний амь нас эрсдээгүй талаар ТЦА-наас мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна