Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. 49 оролцогчтой шүүх хурлын өнөөдрийн хэлэлцүүлгээр гэрч нар мэдүүлэг өгчээ. Мөн шүүх бүрэлдэхүүнийг хамгаалалтад авсан байна. Уг хурлын Ерөнхй шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал нар ажиллаж байгаа юм. Шүүхийн гадаа хоёр талын 40 орчим жагсагчид байгаа бөгөөд хоорондоо маргаан ихтэй байгаа аж. Хурал 22.00 цаг хүртэл явагдах бөгөөд маргааш үргэлжлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна