Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт 49 оролцогчтойгоор шүүх хуралдаан яг одоо болж байгаа юм. Шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгч нарыг төрийн хамгаалалтанд авсан. Дөрөв хоног давчуу зааланд болж байгаа шүүхийн шийдвэр өнөөдөр гарч магадгүй байна. Зарим өмгөөлөгч, хууль нарын таамаглаж буйгаар шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарч, тус 9 хүнд холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад шилжиж магадгүй юм. Учир нь зарим гүйцэтгэх ажиллагааг дутуу хийсэн гэх гомдол шүүх хуралд оролцогч талуудаас гарсан байх магадлалтай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна