Германы Көлн хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн агаарын бөмбөг илэрсний улмаас 8,6 мянган хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.
Көлн хотын Цолшток дүүргээс илэрсэн энэ бөмбөг нь Англид хийсэн 250 кг-ийн жинтэй бөмбөг байжээ. Бөмбөгийн аюулгүй болгох ажиллагаа явуулах үеэр ойролцоох орон сууцны хүмүүсийг нүүлгэн, эргэн тойрны 500 метр газар хөл хорьсон байна. Бөмбөг илэрсэн газрын ойролцоо өндөр настны асрах газар, оюутны дотуур байр байрладаг тул ийм олон хүнийг нүүлгэх шилжүүлэх хэрэгтэй болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна